Logo Header


     ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:     

Арга хэмжээнд хэрхэн бүртгүүлэх вэ?  

Та манай албан ёсны вэб сайт руу нэвтрэн бүртгэлийн хуудас руу орж шаардлагатай мэдээллүүдийг оруулснаар арга хэмжээнд бүртгүүлж болно. Та мөн энэ холбоос дээр дарж бүртгэлээ дуусгаж болно. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш арга хэмжээ зохион байгуулалтын баг таны бүртгэлийг шалган баталгаажуулсны дараа  имэйлээр  урилгын хамт хүргүүлэх болно гэдгийг анхаарна уу. 

Арга хэмжээнд бүртгүүлэх эцсийн хугацаа хэзээ вэ? 

 Арга хэмжээнд бүртгүүлэх эцсийн хугацаа 2024 оны 8-р сарын 8 хүртэл.

Энэхүү арга хэмжээнд оролцоход төлбөртэй юу?  

Энэхүү арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд бүртгэлийн төлбөр гэж байхгүй болно. Харин хөтөлбөрт оролцохтой холбоотой зардал танаас гарна гэдгийг анхаарна уу.  

Аймаг, орон нутгаас оролцохоор шалгарч, баталгаажсан тодорхой тооны оролцогчдын унаа, байр, болон бусад зардлыг (хоол) АХБ-ны зүгээс олгох болно. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг арга хэмжээнд оролцох нь баталгаажсан “зөвхөн” орон нутгийн оролцогчдод цаг тухайд хүргэх болно.  

Энэхүү арга хэмжээ олон нийтэд нээлттэй юу? 

Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлт илгээх нь бүгдэд нээлттэй бөгөөд таны бүртгэлийг танай байгууллага Монгол дахь иргэний нийгмийн салбарт хэрхэн хувь нэмрээ оруулж, уялдаа холбоотой ажилладаг байдал зэрэг дээр үндэслэн эцэслэн шийдэж, баталгаажуулна. Бүртгэлийн баг таны явуулсан бүртгэлийн мэдээллийг хянасны дараа танд албан ёсны арга хэмжээнд оролцох урилга очих юм.  

Олон оролцогчийг нэг имэйл хаягаар бүртгүүлж болох уу?  

Үгүй, өөрийн тусдаа цахим шуудангийн хаягаар бүртгүүлэх шаардлагатай.  

Бүртгүүлсний дараа баталгаажуулалт ирэх үү? 

Тийм, бүртгэл хаагдсаны дараа бид сонгогдсон оролцогчдод баталгаажуулах имэйл урилгын хамт илгээх болно. Мөн сонгогдоогүй оролцогчдод мэдээлэх болно.  

Бүртгүүлснээс хойш баталгаажуулах имэйл ирээгүй. Юу хийх хэрэгтэй вэ?  

Эхлээд спам эсвэл жанк хавтсаа шалгана уу. Хэрэв баталгаажуулах имэйлээ олохгүй байгаа бол  арга хэмжээ зохион байгуулагчидтай бүртгэлийн хугацаа дууссанаас хойш холбоо барина уу. 

Арга хэмжээг танхим эсвэл онлайнаар явуулах уу? 

Энэхүү арга хэмжээ нь танхимаар зохион байгуулагдах болно. 

 Арга хэмжээний өдөр бүртгэл хийлгэхэд юу авч явах хэрэгтэй вэ? 

Цахим шуудангаар хүлээж авсан урилга харуулахад л болно. Хамгийн гол нь арга хэмжээнд идэвхтэй оролцох хүсэл, тэмүүлэлтэй хүрээд ирээрэй. 

Уух зүйл, хоол авчрах шаардлагатай юу? 

Арга хэмжээний туршид зохион байгуулагчдаас хөнгөн зууш, хоолоор хангана. 

Арга хэмжээ зохион байгуулагчидтай хэрхэн холбогдож нэмэлт тусламж авах вэ?  

Та mongoliacsoday@events.adb.org хаягаар бидэнтэй холбогдож болно.